Энэ үеэр “Дэлхийн адууны өдөр”-ийн лого бүтээх уралдаанд нийт 30 уран бүтээлчийн 63 лого ирүүлснээс ажлын хэсгийн гишүүдийн олонхын саналаар уран барималч А.Очирболдын “Тэнгэрийн хүлэг” бүтээл шалгарлаа. Тус баримал нь Монгол Улсын Төрийн сүлднээс санаа авч, морийг далавчтай дүрсэлж тэнгэр өөд тэмүүлэх хүсэл, хийморийн дээд илэрхийллийг бэлгэджээ.

