9 ДҮГЭЭР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-07

Энэ өдөр нийт 115,914,265,111 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр энгийн арилжаагаар 53 хувьцаат компанийн 745,754,874 төгрөгийн үнийн дүн бүхий 1,137,615 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Ган хийц ХК (GHC +15.00%), Багануур ХК (BAN +14.95%), Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD +7.38%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Бодь Даатгал ХК (BODI -7.77%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -5.48%), Хөвсгөл ХК (HVL -5.20%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 4 сангийн 49,615 ширхэг нэгж эрх 52,575,661 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 9,522 ширхэг үнэт цаас 753,752,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4 ширхэг үнэт цаас 400 ам.доллар (1,438,232₮)-оор тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн багц 32,000 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 6,304,000 ам.доллар буюу 22,666,536,320 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 18,624,000 юань буюу 9,978,180,480 төгрөгөөр,

  • “Эрдэнэс критикал минералс” (Монголросцветмет) ТӨҮГ-ын багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 435,600 ам.доллар буюу 1,566,234,648 төгрөгөөр,

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 багц 128,000 тонн Эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 9,459,200 ам.доллар буюу 34,011,310,336 төгрөгөөр,

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 10 багц 64,000 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 12,832,000 ам.доллар буюу 46,138,482,560 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

Энэ өдөр нийт 115,914,265,111 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.26%-иар өсч, 63,577.02 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 15,812,394,221,820 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн