“2026 Quiz on Korea” тэмцээний Монгол дахь ялагчид тодорлоо

Улаанбаатар, 2026 оны тавдугаар сарын 9 //.  Дэлхийн олон орны оролцогчдыг хамардаг “2026 Quiz on Korea” асуулт хариултын тэмцээний Монгол Улсын шалгаруулалт өнөөдөр МУИС-ийн II байранд боллоо.

Тус тэмцээнийг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулсан бөгөөд Солонгос улс, солонгос хэл, соёлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юм.

“Quiz on Korea” тэмцээн нь Солонгос улс болон түүний соёлыг сонирхдог хүн бүр мэдлэгээ сорих боломжийг олгодог.  Ялагч нь БНСУ-д болох дэлхийн финалын шатанд оролцох эрхтэй болдгоороо онцлогтой.

Түүнчлэн 2022 оноос хойш дөрвөн жилийн дараа Монгол Улсад дахин зохион байгуулж буйгаараа онцлог болж байна.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон, “Quiz on Korea бол Солонгосын талаарх мэдлэгээ сорьдог тэмцээн юм. Өнөөдөр тус тэмцээнд оролцож буй оролцогчид Солонгосын талаар өргөн мэдлэгтэй хүмүүс гэж бодож байна. Тэд K-pop, K-drama-гаар дамжуулан солонгос хэл, соёл, нийгмийн талаарх ойлголт, мэдлэгээ тэлсэн болов уу. Энэ жил Солонгос, Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосны 36 жилийн ой тохиож байна. Гэсэн хэдий ч хоёр орны харилцаа зөвхөн энэ хугацаагаар хэмжигдэхгүй, эрт дээр үеэс харилцаа холбоотой байсаар ирсэн. Мөн хэл, соёл, царай төрх зэрэг олон ижил төстэй талтай. Түүнчлэн газар зүйн байршлын хувьд ч харьцангуй ойр оршдог онцлогтой” хэмээн тодотгов.

“2026 Quiz on Korea” тэмцээний Монгол дахь ялагчид тодорлоо

Энэ удаагийн тэмцээнд:

  • I байрт МУИС-ийн оюутан Б.Номинжин
  • II байрт МУИС-ийн оюутан М.Энхжин
  • III байрт Солонгост төгсөгч Б.Тунгалаг нар шалгарлаа.

Тэргүүн байр эзэлсэн оролцогч нь БНСУ-д зохион байгуулах дэлхийн финалын шатанд Монгол Улсаас оролцох юм.

Дэлхийн финалын тэмцээн 2026 оны 9 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд БНСУ-д болох бөгөөд улс орон бүрийн урьдчилсан шалгаруулалтад ялсан оролцогчид өрсөлдөнө.

“2026 Quiz on Korea” тэмцээний Монгол дахь ялагчид тодорлоо

“2026 Quiz on Korea” тэмцээний Монгол дахь ялагчид тодорлоо

“2026 Quiz on Korea” тэмцээний Монгол дахь ялагчид тодорлоо

“2026 Quiz on Korea” тэмцээний Монгол дахь ялагчид тодорлоо

“2026 Quiz on Korea” тэмцээний Монгол дахь ялагчид тодорлоо

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн