“Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэн”-д 2700 мод тарив

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, “Тэрбум мод сан” хамтран хаврын Мод тарих өдөрлөгийг “Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэн”-д өнөөдөр зохион байгууллаа.

Өдөрлөгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, ХХҮЕГ-ын дарга З.Бауыржан, “Тэрбум мод сан”-гийн Гүйцэтгэх захирал Б.Баярмаа, “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн”-гийн захирал Б.Сайнжаргал болон арилжааны банкны захирлууд үг хэлэв.

Мод тарих өдөрлөгт Монголбанк болон арилжааны банкууд, Монголын ногоон санхүүгийн корпорац, Банк санхүүгийн академи, ХХААХҮЯ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, “Цагаан алт” ТББ, Монголын ноос ноолуурын холбоо, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо болон ноос, ноолуур, арьсан ширэн бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэгчид, ШУТИС-ийн Үйлдвэр технологийн сургуулийн төлөөлөл оролцлоо.

Өдөрлөгийн хэмжээнд нийт 2700 мод шинээр тарьснаас “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 гаруй ААН-ын 500 орчим хүн оролцож, 1800 мод тарилаа.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш улс орон даяар нийт 120 сая гаруй мод шинээр тарьжээ. 

"Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэн"-д 2700 мод тарив


"Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэн"-д 2700 мод тарив

"Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэн"-д 2700 мод тарив


"Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэн"-д 2700 мод тарив

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн