“Монгол ард” нисэх онгоцны эскадрилийн хөшөөнд цэцэг өргөв

Улаанбаатар, 2026 оны тавдугаар сарын 9 //.  Аугаа эх орны дайны Ялалтын 81 жилийн ойд зориулсан ёслолын үйл ажиллагаа Улаанбаатар хотноо үргэлжилж, нийслэлийн Офицеруудын ордны өмнөх талбайд байрлах “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийн хөшөөнд цэцэг өргөх ёслолоор үргэлжиллээ.

“Монгол ард” эскадриль нь байгуулагдсан цагаасаа эхлэн зөвхөн байлдааны нисэх хүчний нэгж байгаагүй бөгөөд нацист Германы түрэмгийлэлд өртсөн Зөвлөлтийн ард түмэнтэй Монголын ард түмэн эв санааны нэгдэлтэй байсны бэлгэ тэмдэг болсоор иржээ.

БНМАУ-ын иргэдийн сайн дурын хандиваар байгуулагдсан тус эскадриль нь фронтод үзүүлсэн ах дүүгийн тусламжийн тод жишээ болсон юм. “Монгол ард” хэмээх нэр нь дайны хүнд жилүүдэд Монгол Улс Зөвлөлт Холбоот Улсын дэргэд бодит дэмжлэг, тусламжаар хамт байсныг илэрхийлсэн түүхэн бэлгэдэл болон мөнхөрсөн байна.

Өнөөдөр энэхүү түүхэн гавьяаг Орос, Монгол хоёр оронд эрхэмлэн дурссаар байгаа ба хөшөөнд цэцэг өргөх ёслол нь ялалт байгуулсан үеийнхэнд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ Монголын ард түмний нийтлэг Ялалтад оруулсан хувь нэмрийг талархан дурсан санах үйл ажиллагаа болж буй талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэв.

“Монгол ард” нисэх онгоцны эскадрилийн хөшөөнд цэцэг өргөв

“Монгол ард” нисэх онгоцны эскадрилийн хөшөөнд цэцэг өргөв

“Монгол ард” нисэх онгоцны эскадрилийн хөшөөнд цэцэг өргөв

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн