Монголын хөрөнгийн бирж 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нийт 14,991,368,599 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. Энэ нь өмнөх өдрийнхөөс нэмэгдсэн үзүүлэлт юм. Өчигдрийн арилжаа 5.79 тэрбум төгрөгөөр хийгдсэн байсан.

Энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 1,341,644,968 төгрөгийн үнийн дүн бүхий 2,034,729 ширхэг хувьцаа арилжаалагдлаа. Үүнээс 26 компанийн ханш өсч, 16-ынх буурсан, 9 нь тогтвортой үлдсэн.

Хамгийн өндөр өсөлттэйд Авто зам ХК (AAR +14.98%), Булигаар ХК (MBG +10.86%), Махимпекс ХК (MMX +8.79%) орлоо. Харин хамгийн их уналттайд Ар баянхангай ХК (ABH -14.92%), Монголын хөрөнгийн бирж ХК (MSE -4.06%), Ард кредит ББСБ ХК (ADB -2.59%) байв.

Хөрөнгө оруулалтын 4 сангийн 43,870 нэгж эрх 24,299,902.21 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 224 ширхэг үнэт цаас 11,200,000 төгрөгөөр арилжаалагдсан. Компанийн бондын хоёрдогч зах зээл дээр 56 ширхэг 5,600,000 төгрөгөөр, мөн 4 ширхэг 400 ам.доллар буюу 1,438,376 төгрөгөөр, багцын арилжаагаар 75,000,000 ширхэг үнэт цаас 2,325,000,000 төгрөгөөр тус тус худалдаалагдлаа.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар Энержи Ресурс ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 16,000,000 юань буюу 8,594,400,000 төгрөгөөр арилжаалагдсан. Монголросцветмет ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 65%-ийн төмрийн баяжмал 295,350 ам.доллар буюу 1,062,060,879 төгрөгөөр, 2 багц 6,600 тонн 52%-ийн төмрийн хүдэр 452,100 ам.доллар буюу 1,625,724,474 төгрөгөөр тус тус борлуулагдав.

Нийтдээ энэ өдөр 14,991,368,599 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулагдав. ТОП-20 индекс 0.47%-иар өсөж 67,015.89 нэгжид хүрч, зах зээлийн үнэлгээ 17,215,479,751,285 төгрөг боллоо.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх