ӨНӨӨДӨР: Монгол-Узбекистаны бизнес уулзалт

-Өнөөдөр болох үйл явдал- 


Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 30 //. Олон улсын эмч нарын өдөр тохиож байна.

-Засгийн газраас зохион байгуулж буй Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хуваарилалтыг шударга болгох, зөв зохистой зарцуулах, цэгцлэх зорилго бүхий “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шатны санал асуулгын нэгдүгээр үе шатыг гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 3-нд Үндэсний статистикийн хороотой хамтран орон даяар зохион байгуулна. 

09:00 цагт: “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” Галлерей Улаанбаатарын III давхарт болно. 

Монгол-Узбекистаны бизнес уулзалт Худалдаа аж үйлдвэрийн танхимд болно.

Дунд ба ахлах ангийн сурагчдын “Одон орон судлалын улсын X олимпиад”-ын нээлт Монгол тэмүүлэл сургуулийн хурлын танхимд болно.

 УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

-“Хаан” галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна. 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнөөс санаачилсан “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.

Үзэсгэлэн:

-МУЭ-ийн шагналт зураач О.Энхтайваны “Би үгүй” үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.  

-“Best of mongol zurag” үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд гарна.

-“Р.Чойном-90 жил” үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл Монголын Үндэсний музейд гарна.

Хилийн чанадад: 

-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн