НЬЮ-ЙОРК, 2026 оны аравдугаар сарын 23 /TASS/. АНУ-ын Зэвсэгт хүчний Стратегийн командлал (USSTRATCOM) цөмийн хүчний бэлэн байдлыг шалгах жил тутмын сургуулилалтаа эхлүүлснийг мэдэгджээ.

“Стратегийн командлал өнөөдөр буюу пүрэв гаргийн өглөө цөмийн хүчний удирдлага, хяналтын тогтолцоог шалгах жил тутмын “Global Thunder 27” сургуулилалтаа эхлүүллээ” гэж тус командлалын цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна.

Сургуулилалтын зорилго нь “цөмийн хүчний бэлэн байдлыг дээшлүүлэх, стратегийн тогтоон барих хүчний аюулгүй байдал, найдвартай ажиллагаа, үр нөлөө, тогтоон барих чадавхыг бэхжүүлэхэд” оршиж байгааг мэдэгдэлд онцолжээ.

АНУ-ын Зэвсэгт хүчний Стратегийн командлал “Global Thunder” сургуулилалтыг жил бүр тогтмол зохион байгуулдаг бөгөөд “аль нэг улс, бусад этгээдийн үйл ажиллагаа эсвэл дэлхий дахинд өрнөж буй үйл явдлын хариуд явуулаагүй” гэдгийг мөн тэмдэглэсэн байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх