Өнөөдөр болох үйл явдал
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17) Улаанбаатар хотноо дөрөв дэх өдрөө “Тогтвортой санхүүгийн форум 2026” үргэлжилж байна.
09:00 цагт: “Монголын ногоон эдийн засагт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” үйл ажиллагаа НҮБ-ын COP17 хурлын Ногоон бүсэд болно.
09:30 цагт: “Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум 2026” хоёр дахь өдрөө COP17 Цэнхэр бүсийн тусгай үйл ажиллагаагаар үргэлжилнэ.
10:30 цагт: “Хуурамч төрх” Монголын богино хэмжээний олон ангит уран сайхны киног танилцуулах хэвлэлийн хурал “Үндэсний мэдээллийн төв”-д болно.
-“Australia-Mongolia Business: Green Growth Storytelling” үйл ажиллагаа UNCCD COP17-ын Ногоон бүсийн “ÖGEDEI Hall”-д, COP17-ын “Business Day” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна.
-2026-2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг E-Mongolia платформоор улсын хэмжээнд хийнэ.
-Монгол туургатны “Нүүдэлчдийн өв соёл” нэгдсэн холбооноос Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Эх нутаг” өв соёл, утга зохиолын олон улсын аялал зохион байгуулж байна.
Үзэсгэлэн:
-МУЭ-ийн гишүүн зураач, Ногоон морь нийгэмлэгийг үндэслэгч С.Машбатын “Би 50 жил зурлаа” бие даасан үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл МУЭ-ийн “Арт галерей”-д гарна.
-СТА Д.Батмөнх, СТА С.Базарваань, СТА Ч.Дорждэрэм нарын хамтарсан “Хийморийн морьд” уран зургийн үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл “Норпэй арт” галерейд гарч байна.
-Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 60 жилийн ойд зориулсан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл гарна.
Орон нутагт:
-Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд 7 бурхан одны тахилгын ёслол болно.
-Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.