СОР17-гийн дөрөв дэх өдөр буюу маргааш “Үндэсний ногоон лаб”-ийг нээнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын дөрөв дэх өдөр буюу маргааш ямар үйл явдал болох вэ?

Цэнхэр бүсэд:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОУАӨЯ, Монголын Байгалийн Өв Сан, ТоС Холбоо, Голомт банк, Дэлхийн банкны груп, UNCCD хамтран зохион байгуулж буй “Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум 2026” үргэлжилнэ. Энэ үеэр, 15 жилийн хугацаанд хэрэгжих “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн загварыг хэлэлцэн, БОУАӨЯ, Чингис хаан Үндэсний баялгийн сан, Монголын Байгалийн Өв Сан хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, Монголын Ногоон Санхүүгийн Корпорацыг албан ёсоор нээнэ.

-Газар ашиглалт ба нэгдсэн менежмент хэлэлцүүлэг болно.

-Монголын карбон бүртгэлийн нээлт болно.

СОР17-гийн дөрөв дэх өдөр буюу маргааш “Үндэсний ногоон лаб”-ийг нээнэ 

Ногоон бүсэд:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачлагаар Монголын Бизнесийн Зөвлөл, Монголын Байгалийн Өв Сан хамтран хэрэгжүүлж буй “Үндэсний Ногоон Лаб”-ийг нээнэ.

-“Монголын ногоон эдийн засагт хөрөнгө оруулалтыг нэмэх нь” хэлэлцүүлэг болж, Засгийн газрын төлөөлөл, хувийн хэвшлийн хөрөнгө оруулагч, хөгжлийн байгууллага, ногоон төсөл хэрэгжүүлэгчид оролцоно.

-Ойн санхүүжилт болон Малын тоог багасгаж, ногоон дадлыг нэвтрүүлэх нь: Хоршооллын бизнесийн байгальд ээлтэй загварыг танилцуулна.

-Монголчуудын байгаль хамгаалах уламжлал, уул усны тахилга болон тэмээний ач холбогдлыг сонирхуулна.

-Нүүрстөрөгч ялгаруулдаггүй байшин болон капсулын танилцуулга хийнэ.

-Гэр хорооллын эрчим хүчний шийдлүүд, уур амьсгалын өөрчлөлтөд нийцсэн ухаалаг бизнесийн загваруудыг танилцуулна. 

СОР17-гийн дөрөв дэх өдөр буюу маргааш “Үндэсний ногоон лаб”-ийг нээнэ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн