Өнгөрсөн таван жилд уул уурхайн улмаас эвдэрсэн 13,980 га талбайг нөхөн сэргээжээ

Манай улс 2020-2025 онд эвдэрсэн 13,980 га талбайд техникийн, 3,632 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийжээ.

Үүнийг талбайн хэмжээгээр тооцвол 5320 ширхэг Сүхбаатарын талбайтай дүйцэхүйц өргөн удам нутаг дэвсгэр гэдгийг БОУАӨЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Буяннэмэх “Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн талаар хэрэгжүүлсэн ажил, үр дүн” илтгэл хэлэлцүүлэх үеэр дурдлаа.

Хэлэлцүүлгээр эаашид уул уурхайн улмаас эвдэрсэн газрыг үр дүнтэй нөхөн сэргээх, олон улсын туршлага судлах, мөн хуваалцах чиглэлээр ажиллахаар ярилцаж, Монгол Улсад уул уурхайн олборлолтын улмаас өнгөрсөн 5 жилд эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого, бодлогын баримт бичиг, хийсэн ажил, үр дүнгийн талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн