Монголын хөрөнгийн бирж үнэт цаасны зах зээлийн арилжаагаар энэ оны эхний 8 сард нэг их наяд төгрөгийн гүйлгээ хийжээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 73.4 хувь буюу 437.1 тэрбум төгрөгөөр нээгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Үнэт цаасны нийт гүйлгээний 62.6 хувь буюу 646.9 тэрбум төгрөг нь анхдагч, 37.4 хувь буюу 385.7 тэрбум төгрөг нь хоёрдогч зах зээлийн гүйлгээ байна. Гүйлгээний 51.1 хувийг компанийн бонд, 18.6 хувийг компанийн хувьцаа, 16.1 хувийг Засгийн газрын бонд, 13.9 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 0.2 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх тус тус эзэлжээ.
Арилжсан үнэт цаас дээрх хугацаанд 345.6 сая ширхэг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 47.7 хувь буюу 315.5 сая ширхгээр багасав. Нийт арилжсан үнэт цаасны 1.4 хувь буюу 4.7 сая ширхэг нь анхдагч, 98.6 хувь буюу 340.9 сая ширхэг нь хоёрдогч зах зээлд арилжигджээ.
ТОП-20 дундаж индекс энэ оны 8 дугаар сард 56038.4 нэгж болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7224, өмнөх сарынхаас 3373.9 нэгжээр нэмэгдлээ. Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ энэ оны 8 дугаар сард 14.9 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 21 хувь буюу 2.6 их наяд, өмнөх сарынхаас 7.3 хувь буюу нэг их наяд төгрөгөөр нэмэгджээ.
