Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй ХААН Банкны зах зээлийн үнэлгээ есдүгээр сарын 23-ны арилжааны хаалтын ханшаар 3.629 их наяд төгрөгт хүрч, нэг тэрбум ам.долларын босгыг давсан гэж банк мэдээллээ.

Тус банк 2022 онд хөрөнгийн биржид анх удаа хувьцаагаа олон нийтэд санал болгож, 183.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн. Мөн банкны мэдээлснээр 2025 онд FTSE Russell-ийн фронтир зах зээлийн дунд болон дунд, том компаниудын индексийн бүрэлдэхүүнд Монголын компаниудаас анх удаа багтжээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн