Монголын хөрөнгийн бирж 2026 оны есдүгээр сарын 24-нд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэж, хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Биржийн мэдээлснээр, шийдвэрийг “Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр” болон зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааны журмын 3.5 дахь заалтад үндэслэн гаргажээ.

Гэрээнд Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат, “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Батчимэг нар гарын үсэг зурав.

Зах зээл үүсгэгчийн үүрэг нь тухайн үнэт цаасны худалдан авах, худалдах саналын урсгалыг дэмжиж, арилжааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Бирж тусгай хөтөлбөрийн хүрээнд энэ тогтолцоог хөгжүүлэхээр ажиллаж байгаагаа мэдээллээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн