Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн сонсголыг 2026 оны аравдугаар сарын 14-нд зохион байгуулна. Оролцох хүсэлтэй иргэд, байгууллага болон хэвлэл мэдээллийн төлөөллийг бүртгэж байгааг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны Ажлын алба мэдэгдлээ.

Сонгон шалгаруулах ажлын хэсэг есөн үе шаттай шалгаруулалтын дараа Г.Эрдэнэбулган, Б.Амартүвшин, Ч.Отгонсүрэн, Б.Даваажав нарыг нэр дэвшигчээр тодруулсан байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дагуу ШЕЗ-ийн шүүгч бус таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр УИХ томилдог.

Сонсголд оролцох бүртгэлийн хуудсыг [email protected] хаягаар илгээх боломжтой. Нэр дэвшигчдээс асуух асуулт болон тэдний талаар бичгээр өгөх саналыг мөн энэ хаягаар эсвэл Байнгын хорооны Ажлын албанд шуудангаар аравдугаар сарын 13-ны 17:00 цагаас өмнө хүргүүлэхийг хүсжээ. Холбоо барих утас: 51-262727.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн