Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд үг хэлэхдээ “дайсагнагч улс” гэсэн нэр томьёог НҮБ-ын дүрмээс хасах шаардлагатай гэж мэдэгдлээ.
Тэрбээр 2005 оны НҮБ-ын Дэлхийн дээд хэмжээний уулзалтаар уг нэр томьёотой холбоотой заалтуудыг дүрмээс хасах шийдвэр тусгасан тогтоол баталсныг сануулж, түүнийг хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурь илэрхийлэв.
Такаичи Санаэ Япон улс өнгөрсөн 70 жилийн хугацаанд НҮБ-ын үйл ажиллагаа, дэлхийн энх тайван, хөгжилд хувь нэмэр оруулснаа онцолжээ.
НҮБ-ын дүрмийн 53 дугаар зүйлд “дайсагнагч улс” гэдгийг Дэлхийн II дайны үед дүрэмд гарын үсэг зурсан аль нэг улсын дайсан байсан улс гэж тодорхойлсон байдаг.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өмнө нь НҮБ-ын дүрэм Дэлхийн II дайны үр дүнг баталгаажуулсан баримт бичиг болохыг тэмдэглэж, Япон уг зарчмуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгууллагад элссэн гэж мэдэгдэж байв. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Линь Жянь энэ байр суурийг Хятад дэмжиж байгааг мөн мэдэгдсэн байна.
