Цэргийн хөгжимчид олон улсын наадамд оролцож байна

БНСУ-ын Жинхэ хотод зохион байгуулдаг олон улсын цэргийн хөгжмийн наадам эхэллээ.

Тус наадамд ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн оролцож байна.

Онцлон тэмдэглэхэд, энэхүү наадам нь зэвсэг бус хөгжим, хүчирхийлэл бус урлагаар дамжуулан улс орнуудын эв нэгдэл, энх тайвныг илэрхийлдгээрээ онцлог юм.

Мөн цэргийн урлаг, соёлыг олон нийтэд сурталчлах, улс орнуудын найрамдалт харилцааг бэхжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэх зорилготой. Наадмын хүрээнд жагсаалын тоглолт, хөгжимт парад тус тус зохион байгуулж байна.

Цэргийн хөгжимчид олон улсын наадамд оролцож байна

Цэргийн хөгжимчид олон улсын наадамд оролцож байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн