Монгол орны баруун хагаст өнөөдөр үүлшиж, бусад нутгаар багавтар үүлтэй, нийт нутгаар цас орохгүй, тогтуун дулаан байна.
ЦУОШГ-ын мэдээлснээр салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй. Увс нуур, Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -2-7, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 4-1 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар 10-15, бусад нутгаар 5-10 градус дулаан байх юм.
Улаанбаатар хот орчмоор цэлмэг, салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, 6-8 градус дулаан, Багануур орчмоор голдуу цэлмэг, салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, 2-4 градус дулаан, Тэрэлж орчмоор үүлгүй, салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, 2-4 градус дулаан байна.