Хөл бөмбөгийн ДАШТ-1974

Тавдугаар сар 15, 2026
Хөл бөмбөгийн ДАШТ-1974

Улаанбаатар2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) АНУ, Мексик, Канад гэсэн Хойд Америкийн гурван улсын 16 хотын 16 цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний өдрүүдэд болох гэж байгаа билээ. Энэ удаагийн ДАШТ-д түүхэнд анх удаа 48 орны шигшээ багууд өрсөлдөнө.

Хүн төрөлхтний их баяр цэнгэл наадам болох хөл бөмбөгийн ДАШТ болох гэж байгаатай холбогдуулан уншигчдадаа дэлхийн хамгийн том спортын баярын түүхийг цувралаар хүргэж байна. 

Хөл бөмбөгийн ДАШТ-1974

Хөл бөмбөгийн ДАШТ-1974Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээнийг 1974 оны зургаадугаар сарын 13-наас  долоодугаар сарын 7-ны хооронд ХБНГУ-ын 9 хотод зохион байгуулсан юм. 

Жюль Римьегийн цомыг бразиличууд гурав дахь удаагаа түрүүлэхэд нь үүрд хадгалуулахаар өгсөн учраас энэ удаагийн ДАШТ-д Италийн барималч Сильвио Газзанигагийн загвараар хийлгэсэн дэлхийн аваргын шинэ цом эзнээ хүлээж байлаа. Австрали, БНАГУ (Зүүн Герман), Хаити, Заир (одоогийн Конго) улсууд анх удаа дэлхийн аваргад хүч сорихоор ирсэн бол Англи, Испани, Франц, Португал, Бельги, Мексикийн хүчтэй багууд ДАШТ-ийг өнжсөн юм. ЗХУ-ын баг урьдчилсан шатны тоглолтод Августо Пеночетийн дэглэм ноёрхож байсан Чили улсад очиж тоглохоос татгалзсан тул Чилийн баг сул хожил авч ДАШТ-ийг зорьсон түүхтэй.

Энэ удаагийн ДАШТ хэсгийн тоглолтыг хоёр үе шаттайгаар явуулснаараа онцлог байв.  Эхний шатанд 16 багийг дөрвөн хэсэгт хувааж, хэсэг бүрээс шалгарсан шилдэг хоёр багуудыг дахин хоёр хэсэг болгоод хоёр дугаар шатны хэсгүүдээс 

  • Нэгээр гарсан багууд нь аваргын төлөө
  • Хоёроор гарсан багууд нь 3-р байрын төлөө өрсөлдсөн юм.

Аваргын төлөөх тоглолтод ХБНГУ, Холландын шигшээ багууд тунан үлдэж, ХБНГУ-ын баг 2:1-ээр хожсоноор хоёр дахь удаагаа дэлхийн аваргын цомыг хүртсэн билээ. 

1974 оны хөлбөмбөгийн ДАШТ-ний эргэн тойронд болсон сонирхолтой баримтуудыг дурдвал: 

  • Холландчуудын азгүйтлийг дурдалгүй өнгөрөх аргагүй… Тэд шувтаргын тоглолтод харамсалтайгаар хожигдсонХөл бөмбөгийн ДАШТ-1974 бөгөөд хожим 1978, 2010 оны ДАШТ-үүдэд мөн адил ийм хувь заяа хүлээж буйг тухайн үед яахин мэдэх билээ.
  • Холландын алдарт хөл бөмбөгчин  1971, 1973, 1974 оны “Алтан бөмбөг” шагналын эзэн Йохан Кройф  энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээний жинхэнэ баатар, хөгжөөн дэмжигчдийн харахыг хүссэн тоглолтыг үзүүлсэн хөл бөмбөгчин гэдгээ нотолсон. 
  • Энэ удаагийн тэмцээний үеэр анх удаа сэргээшийн шинжилгээ явуулсан төдийгүй Хаитийн хөлбөмбөгчин Жан Жозефийн шинжилгээнд хориглосон бэлдмэл эфедрин илэрч тэмцээнийг үргэлжлүүлэх эрхээ хасуулж байв.
  • 1974 оны тэмцээнд “шар карт”-ыг нэвтрүүлсэн нь шүүгчдэд тоглолтыг шүүхэд амар хялбар болжээ.

1974 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий шилдэг довтлогчоор Польшийн довтлогч Гжегож Лято 7 гоол оруулсан амжилтаараа шалгарч байжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн