“The MongolZ” болон “The Huns” нар хоёулаа нэмэлт цагт хожигдлоо

Цахим спортын “CS2” төрлийн “PGL Astana 2026” тэмцээн Казахстанд үргэлжилж байна. 800 мянган ам.долларын шагналын тэмцээнд дэлхийн болон бүс нутгийн шилдгүүд урилгаар, сонгон шалгаруулалтаар орж байгаа юм.

Өнөөдөр/2026.05.12/ тэмцээний дөрөв дэх өдөр Монголын хоёр баг болох “The MongolZ” болон “The Huns” нар тоглов. “The MongolZ”-ийн хувьд хожвол плей-оффд шалгарч, “The Huns” хожигдвол хасагдах байлаа.

“The MongolZ” баг “Falcons”-той учраа таарч, 1-2 гэсэн харьцаатай хожигдлоо. Эхний “Dust2” мап дээр “Falcons” хожиж, Монголын баг “Inferno” дээр хариуг нь барьсан. Улмаар шийдвэрлэх “Mirage” мап дээр “The MongolZ” илүү байсан ч хожлоо баталгаажуулж чадсангүй. Нэмэлт цагт Саудын Арабын баг хожиж, плей-оффд шалгарав. “The MongolZ” баг маргааш плей-оффын эрхийн төлөөх сүүлийн тоглолтоо хийнэ.

Харин “The Huns” баг хожигдох эрхгүй тоглолтыг Украины “Monte”-ийн эсрэг хийж, мөн л шийдвэрлэх мап дээр нэмэлт цагт хожигдлоо. “Mirage” дээр болсон шийдвэрлэх мапын тоглолтод Монголын баг тааруу эхэлсэн ч хоёрдугаарт хагаст раундын зөрүүг багасгаж, тэнцүүлж чадсан. Харамсалтай нь, нэмэлт цагт боломж гарсангүй. Тэд нэг хожил, гурван хожигдолтойгоор тэмцээнээ өндөрлүүллээ.

"The MongolZ" болон "The Huns" нар хоёулаа нэмэлт цагт хожигдлоо

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн