Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

ХОНКОНГ, 2026 оны зургаадугаар сарын 12 /Reuters/. Хятадын баруун хойд нутгийн Шинжаан болон ойролцоох бүс нутгуудад хэт халж, усархаг бороо орж болзошгүй байгаа тул мөн мөсөн голууд хурдацтай хайлж байгаагийн улмаас энэ зун их үер бууж болзошгүй байгааг өнөөдөр анхааруулжээ. 

Хятадын хамгийн том цөл болох Шинжааны Такламаканд зургаадугаар сарын эхээр энэ оны анхны үер болсон талаар тус улсын төв телевиз баасан гарагт мэдээлжээ. Тус телевизийн нэвтрүүлгээр ихэвчлэн хуурай байдаг элсэн манхнууд усанд автсан дүрс бичлэгийг үзүүлсэн байна. Энэ жил агаарын температур харьцангуй эрт халж эхэлжээ.


“Ройтерс” агентлагийн Уур амьсгалын ажиглалтын албаны мэдээлснээр, зургаадугаар сарын 12-ны байдлаар Шинжаан дахь агаарын температур олон жилийн дунджаас 7.3 хэмээр дулаан байж, Цельсийн 38 хэмд хүрчээ. Хэт халж, усархаг бороо орсны улмаас Такламаканд үер болсон байна. 


Түүнчлэн Тянь-Шань, Куньлунь уулсын мөсөн голууд, цасан бүрхүүлүүд хайлж, Хятадын хамгийн урт урсгалтай гол болох Тарим руу цутгаж байгаа аж.

“Их үерийн улмаас авто зам, төмөр зам, түүнчлэн газрын тос, байгалийн хийн байгууламжууд сүйдэж, байгалийн томоохон гамшиг учрах эрсдэлтэй” гэж Хятадын Цаг уурын удирдах газрын шинжээч Сунь Цяньцянь төв телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн