Өчигдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд болон Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хоёр хээрийн түймрийг бүрэн унтрааж дуусгасан байна. Дорнод аймгийн Халхгол суманд энэ сарын 8-нд гарсан түймрийг хяналтад оруулахаар ажиллаж байгаа аж.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын V багийн “Чулуун-Ухайт” гэдэг газарт 10-р сарын 13-ны 16:50 цагт гарсан түймрийг 19:17 цагт хяналтад оруулж, 23:55 цагт бүрэн унтраажээ.

Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөхнуур багийн “Чингисийн далан” гэдэг газарт 13:06 цагт гарсан түймрийг 21:10 цагт хяналтад оруулж, өнөөдөр буюу 10-р сарын 14-ний 00:10 цагт бүрэн унтраасан байна.

Харин тус аймгийн Халхгол суманд энэ сарын 8-нд гарсан хээрийн түймэртэй тэмцэх ажил үргэлжилж байна. Бусад аймгийн түймрийн мэдээллийг эндээс үзнэ үү.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх