Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Францын “Десотэл” группийн ерөнхийлөгч Жером Десотэлыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол, Францын засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй төслийн үр дүнг хэлэлцэв.

Төслөөр Монгол орны уур амьсгал, газар зүйн онцлогт тохируулан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн өндөр хүчин чадалтай гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байна. Хоёр үе шатаар нийт 60 нэгж дөрвөн төрлийн машин нийлүүлсэн. Сүүлийн долоон нэгж автомеханик шатны машиныг хүлээн авч, алба хаагчдад ашиглалтын сургалт зохион байгуулж байна.

Нийлүүлэгдсэн машинууд 6681 удаагийн гал түймрийн дуудлагаар ажиллаж, 5108 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж, 320 гаруй тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалсан байна. ОБЕГ-ын дарга төслийн бүх шатанд үзүүлсэн дэмжлэг, хамтын ажиллагаанд талархал илэрхийлэв.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн