Хэцүү зүйлийг хийж сурахад өөрийгөө ялж илүү хүчтэй болж буйгаа мэдэрдэг

Намайг Н.Уянга гэдэг. Би бүжиглэх дуртай. Хоёрдугаар ангиасаа “Suvd Dance” дугуйланд явснаар бүжиг миний амьдралын нэг хэсэг болсон. Хүмүүс намайг “уян налархай, дөлгөөн” гэдэг нь бүжиглэдэгтэй холбоотой юм болов уу. 

Бүжиг бол хүний сэтгэл хөдлөл, мэдрэмжээ үггүй илэрхийлж болдог гайхалтай урлаг.  Тайзан дээр бүжиглэх мөчид бүхнийг мартаж, зөвхөн хөгжим, мэдрэмж хоёр л үлддэг. Бүжиглэх бүрд эрх чөлөө, аз жаргалыг илүү мэдэрдэг. Өөртөө итгэлтэй, тэвчээртэй байх, биеэ зөв авч явах гэхчлэн маш олон зүйлийг бүжгээс сурсан. Учир нь бүжиг биеийг гоо сайхан болгохоос гадна хүнийг ч хүмүүжүүлдэг байх.

Мэдээж үргэлж амар байдаггүй. Сунгалт, бэлтгэл хийхэд бие хөндүүрлэж, ядарч шантрах үе байдаг ч бууж өгөхгүй, өөрийгөө зоригжуулж, тэвчээртэй байхыг хичээдэг. Хэцүү зүйлийг хийж сурахад өөрийгөө ялж, илүү хүчтэй болж буйгаа мэдэрдэг. Олон хоног хичээж сурснаа ээж аавдаа үзүүлэхэд баярлаж буйг нь харах сайхан санагддаг. Хамт бэлтгэл хийдэг найзуудаа их санаж, бүжиглэх өдрөө догдлон хүлээж байна. Тайзан дээр хамт бүжиглэн хөгжилдөж, нэг зорилгын төлөө хичээдэг нь сайхан байдаг. Бүжиг миний хувьд аз жаргалыг мэдэрч өөрийгөө таньж мэдэх зэрэг олон сайхан зүйлийг сургадаг хамгийн үнэ цэнтэй зүйл юм.

Нийслэлийн 31 дүгээр сургуулийн 9д ангийн сурагч Н.Уянга

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн