Аравдугаар сарын 9-ний байдлаар улирлын томуугийн эсрэг вакцинд зорилтот бүлгийн 337,659 хүн хамрагдаж, улсын хэмжээний хамралт 67 хувьд хүрчээ. Улаанбаатар хотод үзүүлэлт 73.4 хувь, орон нутагт 59.3 хувь байна.
Нийслэлийн дүүргүүдээс Сонгинохайрхан 91.9, Баянгол 79.2, Хан-Уул 77.6 хувиар тэргүүлж байна. Аймгуудаас Орхон 75.5, Архангай 72.5, Ховд 70.8 хувийн хамралттай.
Бага насны хүүхдийн хамралтыг нэмэгдүүлэх шаардлага хэвээр үлдлээ. 6 сараас 1 нас хүртэлх хүүхдийн 70 хувь, 1–2 насныхны 41.6 хувь, 3–6 насныхны 84.3 хувь вакцинд орсон байна. Вирусийн идэвхжил өсөхөөс өмнө зорилтот бүлэг, ялангуяа бага насны хүүхдийг хамруулах нь өвчлөл, хүндрэлээс сэргийлэхэд чухал гэж үзэж, иргэдийг харьяа эрүүл мэндийн байгууллагадаа хандахыг уриалжээ.
Улирлын хүүхдийн өвчлөл, дархлаажуулалтын явц өмнөх өдрүүдэд мөн өндөр түвшинд байсан.
