Хан-Уул дүүргийн «Эрдэм нова» төрөлжсөн ахлах сургуульд аймаг, нийслэлийн боловсролын газар, хэлтсийн ажилтнууд сургалтын зохион байгуулалт, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцав.

Боловсролын бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, газрын хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх ажлын хүрээнд Хан-Уулын энэ сургуулийг үзүүлэв. Төрөлжсөн ахлах сургууль байгуулах үе шат, хөтөлбөр хэрхэн явагдаж байгаа, юунд анхаарах талаар талууд туршлагаа хуваалцсан.

Хичээл, сургалтын зохицуулалт болон хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх асуудлаар хэлэлцүүлэг хийв. Бодлого орон нутагт хэрхэн хэрэгжиж байгаа, ямар асуудал тулгамдаж байгааг хэлэлцэв.

Уулзалт нь боловсролын бодлогын өнөөгийн нөхцөл, шийдвэрлэх арга замыг тодруулж, цаашид хийх ажлыг төлөвлөхөд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн