Стэнлийн цомын финалын багууд тодорлоо

ВАШИНГТОН, 2026 оны тавдугаар сарын 30 /ТАСС/. Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн Дорнод конференцийн хасагдах шатны финалын цувралын тоглолтуудад “Каролина Харрикейнз” баг “Монреал Канадиенс” багийг 4:1 харьцаагаар буулган авснаар Стэнлийн цомын тэмцээний финалд шалгарлаа. 

Өмнө нь Баруун конференцийн финалын цувралд “Вегас Голден Найтс” баг “Колорадо Эвеланш” багийг 4:0 харьцаагаар ялснаар финалд шалгараад байсан юм.

Финалын цуврал зургаадугаар сарын 3-нд шилжих шөнө эхлэх бөгөөд тоглолтууд зургаадугаар сарын 5, 7, 10, 12, 15, 18-ны өдрүүдэд явагдана. Эхний хоёр тоглолт “Каролина”-гийн талбайд болно.  

Ийнхүү Америкийн багууд Стэнлийн цомыг 32 дахь удаагаа дараалан хүртэх нь тодорхой болж байна. Харин Канадын багуудаас “Монреал Канадиенс” баг хамгийн сүүлд 1993 онд уг цомыг өргөж байсан юм. 2005 онд ажлын байрыг түр хаасны /локаут/ улмаас цомын төлөөх тэмцээн болоогүй ажээ.

Сүүлчийн хоёр цомыг хүртсэн “Флорида” баг энэ улиралд плей-оффт шалгарч чадаагүй байна.

Финалд үлдээд буй “Каролина”, “Вегас” багууд өмнө нь 2006 ба 2023 онуудад тус бүр нэг удаа Стэнлийн цомыг хүртэж байснаас гадна тус бүр нэг удаа 2002 ба 2018 онуудад финалд үлдэж байв.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн