Сар шинийн баяраа тэмдэглэн франц, монгол иргэдэд шагнал гардууллаа

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 26 //. XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын шинийн найман, 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардуулах ёслол Парис дахь ЭСЯ-нд боллоо.

Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг, байгаль хамгаалах, олон талт хамтын ажиллагааны салбарыг дэмжиж, Монгол–Францын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал асан Одри Азулей, Францын “Тахь” ТББ-ын ажилтан Камий Фавиэр, Себастиан Картон де Граммон, Флориан Друар нарыг “Найрамдал” медалиар шагнажээ.

Мөн Франц улсад үндэсний урлаг, уламжлалт өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж буй соёлын тэргүүний ажилтан, хөгжимчин Б.Базаррагчаа, ЭСЯ-ны Аж ахуйн эрхлэгч, жолооч Ц.Оймандах нарыг Алтан гадас одонгоор, Франц дахь Монгол шагайн харвааны салбар холбооны тэргүүн А.Баярхүүг Хөдөлмөрийн хүндэт медалиар, “Уруулын будаг” хамтлагийн дуучин С.Ганчимэг, морин хуурч Д.Мандахжаргал нарыг Засгийн газрын шагнал “Соёлын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр тус тус шагнасан байна.

Сар шинийн баяраа тэмдэглэн франц, монгол иргэдэд шагнал гардууллаа

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч У.Нямхүү шагнал гардуулах үеэр, хоёр орны дипломат харилцааны 60 жилийн түүхэн ойг 2025 онд тэмдэглэснийг тодотгоод, “Монгол-Францын найрамдалт харилцаа, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүст халуун баяр хүргэе. Ялангуяа ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлаар 8 жил ажилласан хатагтай Одри Азулей танд Монгол Улсын байгаль, соёлын өвийг хамгаалах, дэлхий дахинд сурталчлах, боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад онцгой үүрэг гүйцэтгэснийг талархан тэмдэглэхийг хүсэж байна. Түүнчлэн байгаль хамгааллын чиглэлээр тахийг монгол эх нутагт нь сэргээн нутагшуулах, Монгол-Францын байгаль хамгааллын гүүр болсон “Тахь” төрийн бус байгууллагын эрдэмтэн, мэргэжилтнүүдэд гүн талархлаа илэрхийлье” хэмээн онцолсныг Парис дахь Монгол Улсын ЭСЯ цахим хуудсандаа мэдээлжээ.

Сар шинийн баяраа тэмдэглэн франц, монгол иргэдэд шагнал гардууллаа

Сар шинийн баяраа тэмдэглэн франц, монгол иргэдэд шагнал гардууллаа

Сар шинийн баяраа тэмдэглэн франц, монгол иргэдэд шагнал гардууллаа

Сар шинийн баяраа тэмдэглэн франц, монгол иргэдэд шагнал гардууллаа

Сар шинийн баяраа тэмдэглэн франц, монгол иргэдэд шагнал гардууллаа

Сар шинийн баяраа тэмдэглэн франц, монгол иргэдэд шагнал гардууллаа

Сар шинийн баяраа тэмдэглэн франц, монгол иргэдэд шагнал гардууллаа

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн