Сагсан бөмбөгийн дээд лигийн плей-оффт өрсөлдөх багууд тодорлоо

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн улирлын тоглолтууд өндөрлөж плэй-офф шатанд өрсөлдөх багууд тодорлоо.

Дээд лигийн плэй-оффын эхний шат энэ сарын 28-нд “Эс Жи Эйпс”-“Завхан Бродерс” багийн тоглолтоор эхэлнэ. Улирлын хүснэгтийг  “Эс Жи Эйпс” баг тэргүүлж, “Хүлэгүүд” удаалсан бол “Найтс” гуравдугаарт жагслаа. Тэгвэл “Монголианс” улирлыг дуусгасан ч дээд лигтээ үлдэж чадсан бол лигийн гурван удаагийн мөнгөн медальт “Бишрэлт Металл” баг Хөгжлийн лиг рүү унахаар болж байна.


Плей-оффын эхний шатанд

Эс Жи Эйпс-Завхан Бродерс

Хасын Хүлэгүүд-Дархан Юнайтед

Би Эс Эйч Найтс-Хаан Шонхрууд

Майнерс-Бодонгууд гэсэн тоглолтыг үзэх нь ээ. Цувралд түрүүлж дөрөв хожсон нь дараагийн шатанд шалгарна. Эхний дөрвөн тоглолтын хуваарийг хүргэе.

Хоёрдугаар сарын 28

13:40 цагт: Эс Жи Эйпс-Завхан Бродерс

16:10 цагт: Майнерс-Бодонгууд

Гуравдугаар сарын 1

13:40 цагт: Хасын Хүлэгүүд-Дархан Юнайтед

16:10 цагт: Би Эс Эйч Найтс-Хаан Шонхрууд

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн