CNN, MS NOW, Politico есдүгээр сарын 21-нд Вашингтон дахь АНУ-ын дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Цагаан ордонд сэтгүүлч нэвтрүүлэхийг хориглосон шийдвэрийг цуцлахыг шаарджээ. Хориг хэвлэлийн эрх чөлөөг хамгаалсан Үндсэн хуулийн нэгдүгээр нэмэлтийг зөрчсөн, итгэмжлэлийг урьдчилан мэдэгдэлгүй цуцалсан гэж нэхэмжлэлд бичсэн.
Ерөнхийлөгч Дональд Трамп есдүгээр сарын 18-нд эдгээр хэвлэлийг Цагаан ордонд ажиллуулахгүй гэж зарласан. Truth Social-д мэдээлэл нь худал байсан тул хориг тавьсан, Цагаан ордонд нэвтрэх нь давуу эрх гэж бичсэн.
