Саадтай гүйлтийн хоёр рекордыг шинэчлэн тогтоожээ

ЖЕНЕВ, 2026 оны наймдугаар сарын 28. /ТАСС/. Швейцарын Цюрих хотноо болж буй дэлхийн шилдэг хөнгөн атлетикчид өрсөлддөг “Алмаазан лиг”-ийн цувралын ээлжит тэмцээний үеэр Бразилын тамирчин Алисон дос Сантос 400 м-ийн саадтай гүйлтэд дэлхийн дээд амжилтыг тогтоолоо.

Тэрбээр уг зайг 45.80 секундэд туулсан байна. Өмнөх рекордыг Норвегийн хөнгөн атлетикч Карстен Вархольм 2021 онд Токиогийн Олимпын үеэр 45.94 секундээр тогтоосон юм.

Өдгөө 26 настай дос Сантос Олимпоос хоёр хүрэл медаль хүртсэнээс гадна 2022 оны ДАШТ-д түрүүлж, 2025 оны ДАШТ-ээс мөнгөн медаль авчээ.

Мөн “Алмаазан лиг”-ийн тэмцээний үеэр АНУ-ын эмэгтэй хөнгөн атлетикч Масе Рассел 100 м-ийн саадтай гүйлтэд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, уг зайг 12.09 секундэд тууллаа. Өмнө нь Нигерийн тамирчин Тоби Амусан АНУ-д болсон 2022 оны ДАШТ-ий үеэр 12.12 секундийн амжилтаар дэлхийн рекордыг тогтоож байв.

Өдгөө 26 настай М.Рассел бол 2024 оны Олимпын аварга юм.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн