Руслан Эдельгериев: Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар ОХУ нь хөрш Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байна

/.Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Өндөр түвшний үйл ажиллагаанд ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах бөгөөд Уур амьсгалын өөрчлөлт болон усны нөөцийн асуудал хариуцсан тусгай элч Руслан Эдельгериев оролцож байна. Тэрбээр уг арга хэмжээний нээлтэд оролцсоны дараа манай сурвалжлагчийн асуултад хариулсан юм.

-Сэтгэгдэл маш эерэг байна. Юуны түрүүнд төлөөлөгчдийг хэрхэн хүлээж авч байгаа, зохион байгуулалт, хөндөгдөж буй асуудлыг авч үзэж байгаа хүрээ зэрэг нь  эерэг сэтгэгдэл төрүүлээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс үзэхэд асуудлыг үндсээр нь хөндсөн ихэд таалагдлаа. Монгол Улс хэтдээ эдгээр асуудалд нэлээд анхаарал хандуулан ажиллах хүсэлтэй байгаа гэдэг нь мэдэгдсэн. ОХУ нь хөрш Монгол Улстай эдгээр асуудлаар хамтран ажиллахад бэлэн гэдгийг хэлмээр байна. Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилтийг зогсоох зэрэг эдгээр асуудлаар манай хоёр улс хамтран ажиллах ёстой. Өмнө нь бид иймэрхүү асуудлаар илүү нягт хамтран ажилладаг байжээ. Тиймээс бид үүнийгээ сэргээж энэ чиглэлээр илүү хамтан ажиллаж, туршлагаа  солилцож, хамтарсан төслүүд хэрэгжүүлэх нь зүйтэй. Бидэнд энэ чиглэлээр томоохон шинжилгээ, судалгаа хийсэн байгаа. Тиймээс газар болон бэлчээрийг сэргээх маш том ажил биднийг хүлээж байна.

-Саудын Араб Улс, Бүгд Найрамдар Турк Улс, Азербайжан болон Төв Азийн орнуудын төлөөлөгчидтэй хоёр талын уулзалт хийхээр төлөвлөсөн байна. Монголд байх хугацаанд бид маш их ажлыг амжуулахаар төлөвлөсөн байгаа.

-Бид Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзаж, цаашдын хамтын ажтиллагааны талаар ярилцахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн