Ормузаар нэвтэрсэн нефть тээвэрлэгч Японд ирнэ

ТОКИО, 2026 оны тавдугаао сарын 23 /Kyodo/. Өнгөрсөн сарын сүүлчээр Ормузын хоолойгоор дамжин өнгөрсөн Японы нефть тээвэрлэгч хөлөг онгоц ирэх даваа гарагт Японд ирэх төлөвтэй байна.  Энэ нь Ираны дайн дэгдэж, нефть тээвэрлэлтийн чухал зам хаагдсанаас хойших анхны тээвэрлэлт болж байна.


Японы Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги баасан гарагт Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчитай яриа хэлэлцээ хийх үеэрээ “бүх улсын хөлөг онгоц Ормузын хоолойгоор чөлөөтэй бөгөөд аюулгүй нэвтрэх” нь чухал болохыг онцолсон гэв.


Японы гурван иргэн яваа “Идэмицү Марү” хөлөг онгоц тус улсын төв нутгийн Айчи мужийн Чита хот дахь “Idemitsu” компанийн цогцолборт ирэх юм.

Японы Хөлөг онгоц эзэмшигчдийн холбооноос мэдээлснээр, Персийн буланд одоогийн байдлаар Японд бүртгэлтэй 39 хөлөг онгоц гацсан хэвээр байгаа ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн