АПЕК-ийн Худалдааны сайд нарын уулзалт эхэллээ

Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа буюу АПЕК-ийн 21 орны Худалдааны сайд нар Хятадад хоёр өдрийн уулзалтаа эхлүүллээ. Энэ уулзалтаар тэд чөлөөт, нээлттэй худалдааны систем, дижитал технологи зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Зүүн Жянсү мужийн Сүжөү хотод өнөөдөр эхэлсэн уулзалтад Японы талаас Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Аказава Рёсэй, Гадаад хэргийн сайд Хорий Ивао нар оролцож байна. Япон улс энэ уулзалтыг ашиглан Ойрхи Дорнодын нөхцөл байдал болон Хятадын ховор металлын экспортын хязгаарлалтын улмаас доголдсон хангамжийн сүлжээг бэхжүүлэхийг уриалах бололтой.

Энэ удаагийн уулзалтад АПЕК-ийн 21 гишүүн эдийн засаг болон олон улсын байгууллагуудын нийт 700 орчим төлөөлөгч оролцож байна. Ази–Номхон далайн чөлөөт худалдааны бүс байгуулах алсын хараа дэвшүүлсний 20 жилийн ойтой давхцаж буй энэ удаагийн уулзалт нь олон талт худалдааны тогтолцоог хамгаалах, бүс нутгийн хамтын ажиллагааг тогтворжуулах, дэлхийн нээлттэй хөгжлийг чиглүүлэхэд эерэг үүрэг гүйцэтгэх бөгөөд худалдааны хамгаалалтыг нэмэгдүүлэх хандлагыг сөрөх ач холбогдолтойг Хятадын “CGTN” хэвлэлд онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн