Мэргэжлийн аврагч-усчин, шумбагчийн анхан шатны сургалтыг зохион байгуулж байна

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газраас Онцгой байдлын байгууллагын мэргэжлийн аврагч-усчин, шумбагчийн анхан шатны буюу IV зэргийн сургалтыг ДХИС-ийн "Усан спорт сургалтын төв" болон Үндэсний аврах бригадын усны сургалтын  “Хилэм ОСТ” төвийг түшиглэн зохион байгуулж байна.

Сургалтад дэргэдэх анги, салбар, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 35 алба хаагч хамрагдаж байгаа юм.

Алба хаагчид усны бага гүнд шумбалтын иж бүрдэлтэй шумбах, усны мандал дээр аврах сэлэлтээр 20-25 метрийн зайд сэлэх, аврах цагираг шидэх, аврах завь сэлүүрдэх, уснаас эрэн хайх, аврах бүлгийн ажиллагаа зохиоон байгуулах чадваруудыг эзэмшиж байна.

Мэргэжлийн аврагч-усчин, шумбагчийн анхан шатны сургалтыг зохион байгуулж байна

Мөн 3, 5 метрийн өндрөөс ус руу үсрэх, 50 метрийн мэлхий сэлэлт, 25 метрийн усны гүнд хөндлөн шумбах, 5 метрийн гүнээс эд зүйлс гаргах, 16 метрийн гүнд хөндлөн ачаатай алхах, 1000 метрийн холын зайн мэлхий сэлэлтийг хийж, дадлага, туршлага хуримтлуулна.

Мэргэжлийн аврагч-усчин, шумбагчийн анхан шатны сургалтыг зохион байгуулж байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн