Монгол Улс COP17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж буйг анилцуулав

Гадаад харилцааны дэд сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын Дээд, өндөр түвшний арга хэмжээ хариуцсан дэд хорооны дарга Г.Амартүвшин, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд бөгөөд Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир нар энэ сарын 7-ны өдөр хилийн чанад дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нарт зориулан тус бага хурлын бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл өгч, цахим уулзалт зохион байгуулав.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ж.Сандагсүрэн нар мөн оролцов.

Уулзалтын үеэр UNCCD COP17 бага хурал эхлэхэд 40 орчим хоног үлдсэнийг онцлон тэмдэглэж, Монгол Улс энэхүү чухал арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулах бэлтгэл ажлыг эрчимтэй хангаж буйг онцлон танилцуулав.

Түүнчлэн хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газрууд суугаа болон хавсран суугаа орнуудад бага хурлыг сурталчлан таниулах, холбогдох төрийн байгууллага, олон улсын байгууллага, түншүүдтэй идэвхтэй хамтран ажиллаж буйг өндрөөр үнэлж, цаашид энэхүү ажлыг улам эрчимжүүлэхийг хүслээ.

Уулзалтад оролцсон Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нар COP17 бага хурлыг Монгол Улс амжилттай зохион байгуулахад үргэлжлүүлэн идэвх, санаачилгатай ажиллахаа илэрхийлэв гэж ГХЯ мэдээлэв.

Монгол Улс COP17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж буйг анилцуулав

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн