Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан “Талын түнш-2026” хээрийн сургууль өндөрлөлөө

 Монгол Улс, БНХАУ-ын хуурай замын цэргийн хамтарсан “Талын түнш-2026” хээрийн сургууль БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны “Зүрх” сургалтын баазад амжилттай болж өндөрлөлөө. 

Хоёр улсын цэргийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр жил тутам зохион байгуулдаг энэхүү сургуулийн хаалтын ажиллагааны өмнө байлдааны буудлагатай тактикийн үзүүлэх сургалт явуулж, оролцогчид сургалтын үр дүнгээ танилцуулсан юм.

Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан "Талын түнш-2026" хээрийн сургууль өндөрлөлөө

Энэ удаагийн хамтарсан сургууль нь Монголын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн өөрийн зэвсэг техниктэйгээр БНХАУ-ын нутаг дэвсгэрт шилжин байрлаж, сургалтад оролцсоноороо онцлог болж байна. Өмнө нь Монгол Улсын нутагт болж байсан уг хамтарсан сургууль анх удаа БНХАУ-ын нутаг дэвсгэрт явагдсан юм.

Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан "Талын түнш-2026" хээрийн сургууль өндөрлөлөө

Уг сургуулийн нэгдсэн буудлага болон хаалтын ёслолын ажиллагаанд Монгол Улсын талаас Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Ц.Төрмөнх, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талаас Ардын чөлөөлөх армийн Умард байлдааны тойргийн Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Тан Хайлин нарын тэргүүтэй хоёр орны Зэвсэгт хүчний удирдлагууд оролцлоо.

Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан "Талын түнш-2026" хээрийн сургууль өндөрлөлөө

Сургуулийн хаалтын өмнөх тактикийн үзүүлэх сургалтыг хууль бус зэвсэгт бүлэглэлийг илрүүлж саармагжуулах сэдвийн хүрээнд явуулсан юм.

Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан "Талын түнш-2026" хээрийн сургууль өндөрлөлөө

Тодруулбал, хоёр орны цэргийн алба хаагчид хамтарсан ажиллагаа явуулж, тагнуул, галын дэмжлэг, хуягт хүчний ажиллагаа, инженерийн хангалт, агаарын довтолгооноос хамгаалах зэрэг олон чиглэлээр тактикийн үзүүлэх сургалтыг амжилттай гүйцэтгэлээ. 

Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан "Талын түнш-2026" хээрийн сургууль өндөрлөлөө

Хээрийн сургуулийн Монголын талын захирагч, бригадын генерал Ц.Буяндэлгэр хэлэхдээ, “Талын түнш” хамтарсан сургууль нь 2009 оноос хойш зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд цэргийн харилцааны хамгийн өндөр хэлбэрийн нэг юм. Ийм сургуулиар дамжуулан хоёр тал шинэ техник, технологи, байлдааны ажиллагааны арга барил, туршлагаа харилцан солилцож, зэвсэглэл техникийн шинэчлэлд тусгах боломж бүрддэг” гэдгийг онцоллоо.

Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан "Талын түнш-2026" хээрийн сургууль өндөрлөлөө

Хамтарсан хээрийн сургууль нь хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны чухал хэсэг бөгөөд батлан хамгаалах салбарт орчин үеийн техник технологийн дэвшлийг харилцан судлах боломж олгож байгааг сайшаан тэмдэглэсэн юм.

Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан "Талын түнш-2026" хээрийн сургууль өндөрлөлөө

Тухайлбал, энэ удаагийн сургалтад нисгэгчгүй нисэх төхөөрөмж, робот нохой зэрэг орчин үеийн техникүүд өргөн ашиглагдаж байгаа талаар “Талын түнш-2026” хээрийн сургуулийн Штабын дарга Д.Өлзийбаяр тодотголоо. Тэрбээр, “Өмнөх сургуулиудаас ялгаатай нь энэ удаа нисгэгчгүй нисэх хэрэгсэл, робот нохой, жижиг бүлгийн ажиллагааны шинэ тактик өргөн хэрэглэгдэж байна. Энэ нь өнөөгийн байлдааны ажиллагаанд технологийн үүрэг хэрхэн өсөн нэмэгдэж байгааг харуулж байна” гэлээ. 

Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан "Талын түнш-2026" хээрийн сургууль өндөрлөлөө

Хамтарсан сургуулийн явцад хоёр улсын цэргийн алба хаагчид зөвхөн тактикийн ажиллагаа төдийгүй соёл, спортын арга хэмжээнд оролцож, харилцан ойлголцол, нөхөрлөлийг бэхжүүлсэн гэдгийг Хятадын талын төлөөлөгчид онцолж байлаа.

Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан "Талын түнш-2026" хээрийн сургууль өндөрлөлөө

Тухайлбал, Хээрийн сургуулийн Хятадын талын удирдагч Ван Жью Лин хэлэхдээ, “Монголын дайчид сахилга бат сайтай, цэргийн мэргэжлийн өндөр ур чадвартай нь өнгөрсөн өдрүүдэд харагдлаа. Цаашид ч хамтарсан сургалтыг үргэлжлүүлж, тэднээс суралцах зүйл олон байна” хэмээн үнэлэв.

Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан "Талын түнш-2026" хээрийн сургууль өндөрлөлөө

Хаалтын ёслолын ажиллагааны төгсгөлд хээрийн сургуульд амжилттай оролцож, өгөгдсөн үүргийг өндөр түвшинд гүйцэтгэсэн хоёр орны цэргийн алба хаагчдад Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон БНХАУ-ын Батлан хамгаалах яамны шагналыг гардууллаа.

Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан "Талын түнш-2026" хээрийн сургууль өндөрлөлөө

Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан "Талын түнш-2026" хээрийн сургууль өндөрлөлөө

Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан "Талын түнш-2026" хээрийн сургууль өндөрлөлөө

Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан "Талын түнш-2026" хээрийн сургууль өндөрлөлөө
Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан "Талын түнш-2026" хээрийн сургууль өндөрлөлөө

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн