Сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолт өнөөдөр Улаанбаатар хотын “МБанк арена”-д эхэлнэ.
Энэхүү шатанд Монголын шигшээ Тайланд, Вьетнам, Фижигийн багтай тоглохоор учраа таарсан. Тэгвэл өнөөдөр албан ёсоор 16:00 цагаас Тайланд, Фижигийн шигшээгийн тоглолтоор эхэлж байгаа юм. Монгол Улсын шигшээ баг өнөөдөр 19:00 цагаас Вьетнамтай тоглоно. Харин энэ сарын 30-нд Фижи, 31-нд Тайландтай шийдвэрлэх тоглолтоо хийх юм. Энэхүү тоглолтыг “Премьер спортс нэтворк” телевиз гуравдугаар сувгаараа албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулах ажээ.
Ташрамд дурдахад, Вьетнамын шигшээ өчигдөр Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн “TLG Түшиг багана” багтай нөхөрсөг тоглолт хийж 61:82-оор хожигдсон байна.