Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

МАДРИД, 2026 оны зургаадугаар сарын 23 /Reuters/. Испанийн Ерөнхий сайд Педро Санчесийн Засгийн газарт Тээврийн сайдаар ажиллаж байсан Хосе Луис Абалос авлигын хэд хэдэн хэргээр 24 жил хоригдох ял сонслоо. Даваа гарагт гарсан уг шийдвэр нь эрх баригч Социалист намтай холбоотой авлигын хэргүүдийн шүүх хурлуудаас гарч буй анхны тогтоол болж байна. 

Дээд шүүхийн шийдвэрт дурдсанаар, түүнд ийм урт хугацаагаар хорих ял оноосон нь түүний үйлдсэн олон гэмт хэрэг, тухайлбал “КОВИД-19” цар тахлын үед амны хаалт худалдан авахдаа авлига авсан, түүнчлэн Х.Л.Абалос шиг өндөр албан тушаалтан хууль зөрчсөнөөр олон нийтийн итгэлийг алдагдуулсантай холбоотой ажээ.

Ерөнхий сайдын ойрын 10 гаруй хүн, түүний дотор эхнэр, ах болон Социалист намын Ерөнхий сайд асан нөлөө бүхий эрхэм зэрэг хүмүүс авлигын хэргээр шалгагдаж, шүүгдэж буй үед дээрх ялыг оноож байна.


Даваа гарагт гарсан шүүхийн шийдвэртэй холбогдуулан сөрөг хүчнийхэн П.Санчесийг огцорч, ээлжит бус сонгууль явуулахыг дахин шаардаж эхэлжээ. Харин Засгийн газар 2027 оны наймдугаар сард бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө сонгууль явуулахгүй хэмээн мэдэгдсэн байна.

Испанийн Дээд шүүх шийдвэртээ, бизнес эрхлэгч Виктор де Альдаматай холбоотой компаниудад 13 сая ширхэг амны хаалт нийлүүлэх гэрээ байгуулах эрх олгохдоо авлига авсан болохыг тогтоох баримтуудыг дурджээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн