Манай орны нутгийн зүүн хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, өнөөдөр үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг ЦУОШГ-аас анхааруулав.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр бороо, нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +10+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21+26 градус, бусад нутгаар +16+21 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор үүл багасаж, ороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өчигдөр өдрөөс 12 градусаар сэрүүсэж +13+15 градус дулаан байх аж.