Улаанбаатар, 2026 оны тавдугаар сарын 22 //. Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, ШУА-ийн Философийн хүрээлэнтэй хамтран “Ус хамгаалах соёл, уламжлал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
Хуралд Монгол оронд явагдаж буй уур амьсгалын өнөөгийн өөрчлөлт, Хөвсгөл нуурын экосистемийн өнөөгийн төлөв байдал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, Ус амин оршихуй болох нь, Монголчуудын усны тухай ойлголт, Монголчуудын уламжлалт шашин шүтлэг дэх лусын тухай ойлголтыг тодруулах нь, Усны доорх соёлын өвийн хадгалалт хамгаалалт ба сэргээн засварлалтын асуудал зэрэг сэдвээр 15 илтгэгч 11 илтгэлээ хэлэлцүүлэв.
Эх дэлхий, элгэн нутгаа унаган төрхөөр нь хадгалах, экосистемийг нь хадгалан хамгаалахад монголчуудын уул хайрхан, усны шүтлэг, тахилга нь тодорхой үр дүнтэй болохыг хуралд оролцогчид онцолж, Монгол Улсын Ерөнхийлөгч Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгосныг дэмжиж буйгаа илэрхийлжээ.