Монголын хөрөнгийн бирж 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нийт 14,367,237,086 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулсан.
Энгийн арилжаагаар 64 хувьцаат компанийн 2,053,408 ширхэг хувьцаа 1,212,503,631 төгрөгөөр арилжаалагдсан. Үүнээс 26 компанийн ханш өссөн, 28 компанийн ханш буурсан, 10 компанийн ханш тогтвортой байжээ.
Хамгийн өндөр өсөлттэй нь Бөхөг ХК (BHG +14.91%), Махимпекс ХК (MMX +10%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA +8.7%) болсон. Харин Жуулчин дюти фрий ХК (SUL -14.13%), Жидакс ХК (SOH -13.51%), Оллоо ХК (OLL -9.5%) хамгийн их уналт үзүүлсэн.
Хөрөнгө оруулалтын 4 сангийн 16,604 ширхэг нэгж эрх 11,171,543 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 496 ширхэг үнэт цаас 26,751,500 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлд 11 ширхэг 1,105,500 төгрөгөөр арилжаалагдсан. Багцын арилжаагаар 81,118,267 ширхэг үнэт цаас 3,597,599,536 төгрөгөөр худалдан авагдсан.
Уул уурхайн бүтээгдэхүүнээс “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрсийг 8,663,800,320 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ын 3,300 тонн төмрийн хүдрийг 854,305,056 төгрөгөөр арилжаалсан.
ТОП-20 индекс 0.04 хувиар буурч 66,690.66 нэгж болсон. Зах зээлийн үнэлгээ 17,102,715,465,425 төгрөгт хүрсэн.
