ТОКИО, 2026 оны есдүгээр сарын 18 /NHK/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ сайд нарын танхимдаа халаа сэлгээ хийхдээ хэд хэдэн гол сайдыг албан тушаалд нь хэвээр үлдээлээ.

Пүрэв гаргийн үдээс хойш Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Кихара Минорү Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг танилцуулжээ.

Т.Санаэгийн танхимын 18 гишүүний найм нь, тэдний дотор Кихара албан тушаалаа үргэлжлүүлэн хашина. Мөн Сангийн сайд Катаяма Сацүки, Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү, Батлан хамгаалахын сайд Коизүми Шинжиро нарыг албан тушаалд нь хэвээр үлдээсэн байна.

Японы Ерөнхий сайд мөн эрх баригч Либерал Ардчилсан намын эвслийн түнш болох намын гишүүнийг Засгийн газартаа оруулжээ. Тодруулбал, Японы Сэргэн мандалтын намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Накацүка Хирошиг зохицуулалтын тогтолцооны шинэчлэл болон холбогдох бодлого хариуцсан сайдаар томилсон байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн