Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан “Дээлтэй Монгол” наадмыг Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгууллаа.
Энэхүү наадам нь монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет бус өвийг сурталчлах зорилготой. 20 дахь удаагийн “Дээлтэй Монгол” наадамд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн оролцогчдоос гадна БНХАУ-ын Ганьсу муж, ӨМӨЗО-ны Ордос хот, Шилийн гол аймгаас ирж, өөрийн угсаатны хувцасны онцлогийг олон нийтэд толилуулав.
Наадмын үеэр
-Шилдэг дүүрэг
-Шилдэг аж ахуйн нэгж байгууллага
-Шилдэг дээл урлаач
-Хамгийн сайхан дээлтэй гэр бүл
-Хамгийн сайхан дээлтэй оролцогч (эрэгтэй, эмэгтэй)
-Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч (эрэгтэй, эмэгтэй)
-Хамгийн сайхан дээлтэй хүүхэд (эрэгтэй, эмэгтэй)
-Хамгийн сайхан дээлтэй гадаад хүүхэд (эрэгтэй, эмэгтэй) номинацын эздийг тодруулж байна.




















Гэрэл зургуудыг Г.Мөнх-Од