Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсад хийх төрийн айлчлал албан ёсоор эхэллээ.
Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Д.Сүхбаатарын талбайд хүлээн авах ёслол болов. Хоёр орны төрийн дуулал эгшиглэсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён нар хүндэт харуул, угтан авсан хүмүүстэй мэндчилсэн юм. Эрхэмсэг зочдод монгол үндэсний дээлтэй хүүхдүүд цэцгийн баглаа барилаа.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв. Мөн Төрийн ордны “Баганат“ танхимд Солонгосын Ерөнхийлөгч хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, хоёр орны Төрийн тэргүүн гэргий нарын хамт дурсгалын зураг татууллаа.
Яг энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж байна.
Дараа нь талууд хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурж, Төрийн ордны “Ёслол, хүндэтгэлийн их танхим”-д хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийх юм.















Гэрэл зургуудыг Б.Чадраабал, Г.Мөнх-Од