Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн чуулган Улаанбаатар хотноо хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө.

Чуулганаар Дэлхийн малчдын тунхаглал, Эмэгтэй малчдын тунхаглал, Залуу малчдын тунхаглалыг тус тус батлав. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр энэ үеэр хэлэхдээ, “Тунхаглал зөвхөн цаасан дээр үлдэх ёсгүй. Баталсан тунхаглалуудыг энэ сарын 17-нд Улаанбаатар хотноо эхлэх НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд хүргүүлнэ. Зохион байгуулагч орны хувьд Монгол Улс малчдын дэвшүүлсэн санал санаачилгыг газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх, ган, ус, хүнсний тогтолцоо болон санхүүжилтийн асуудлаарх хэлэлцүүлгийн салшгүй хэсэг болгохын төлөө ажиллана” гэдгээ илэрхийлээд, нийт оролцогчдыг COP17-гийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урилаа.

Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн чуулганд дэлхийн 100 гаруй орны нүүдэлчид болон иргэний нийгмийн байгууллага, их, дээд сургууль, судалгааны байгууллагын 240 орчим зочин, Монгол Улсын 100 гаруй малчид оролцов. Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгон зарласан юм.

Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн чуулганаар 3 тунхаглал батлав

Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн чуулганаар 3 тунхаглал батлав

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн