Онцгой байдлын ерөнхий газар болон АНУ-ын төлөөлөгчид хими, биологи, цацраг, цөмийн аюулаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтад ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ганзориг, АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэй Маллоё болон Батлан хамгаалах аюул заналыг бууруулах агентлагийн төлөөлөгчид оролцов.
Талууд илрүүлэх багаж, хамгаалах хэрэгсэл нийлүүлэх, хамтарсан сургалт зохион байгуулж, сургагч багш бэлтгэх боломжийг хэлэлцжээ.
