Вийна Балакришнан: СОР17 залууст боломж олгож байна

Улаанбаатар хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын талбайд нутгийн уугуул иргэд, залуус энх тайван найрамдлын замаар тайван жагсаж, эсэргүүцэл илэрхийллээ.

Учир нь тэд газрын доройтол, цөлжилт нь нутгийн уугуул иргэд, залуусын оролцоогүйгээр саарах боломжгүй гэж үзэж байгаа юм.

Вийна Балакришнан: СОР17 залууст боломж олгож байна

Залуу хэлэлцүүлэгчдийн академийг үүсгэн байгуулагчдын нэг Вийна Балакришнан мэдээлэхдээ, “Манай академи уур амьсгалын өөрчлөлтийн конвенцын хүрээнд байгаль орчинтой холбоотой олон талт хэлэлцээрт хэрхэн оролцохыг чиглүүлдэг. Конвенц, хэлэлцээрийн бодлогыг хэнд зориулж гаргадаг вэ? Шийдвэрийн үр дагаврыг бид л мэдэрч амьдардаг. Олон хүн хэлэлцээр, шийдвэрийн үр дүнд сэтгэл дундуур байдаг тул хүртээмжтэй байдлыг бий болгохын тулд төлөөлөл нь заавал байх ёстой. Бид бол маргаашийн ирээдүй. Иймд залуусын утга учиртай оролцоо шаардлагатай. Манай академи одоогоор 150 хэлэлцэгчийг дадлагажуулах хөтөлбөрт хамруулснаас 80 нь энд ирээд байна. Өмнөх СОР-уудад залуус олноор оролцох боломжгүй байсан бол СОР17 бидэнд боломж олгож байна. Эрч хүчтэй хөдөлгөөн эхлүүлэх цэг болж байна. Иргэдэд чиглэсэн сэтгэл, эв нэгдэл, шударга үнэн эрмэлзэл байх ёстой. Ардчилсан байх тал дээр байр сууриа илэрхийлсэн. Ардчилсан зорилгодоо хүрэхийн тулд хүртээмжтэй байх хэрэгтэй” гэлээ. 

Вийна Балакришнан: СОР17 залууст боломж олгож байна

Вийна Балакришнан: СОР17 залууст боломж олгож байна

Вийна Балакришнан: СОР17 залууст боломж олгож байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн