Армени Улсын Ереван хотод болж буй Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр БОУАӨЯ хулан хамгаалах өдрийг тохиолдуулан хулан хамгаалах туршлагаа танилцууллаа.

Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулсан энэ үйл ажиллагаа нь дэлхийн хуланг хамгаалахад манай улсын гүйцэтгэж буй үүрэг, улс орон, байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх боломжийг онцлон харуулж байгааг БОУАӨЯ мэдээлжээ.

Монгол Улсад дэлхийн нийт хулангийн 80 орчим хувь буюу 90-91 мянга орчим тоо толгой хулан бий гэсэн судалгааны тооцоо бий. Хулан нь ус, бэлчээрийн нөөцийг даган өргөн уудам, хоорондоо холбоотой цөл, хээрийн бүс нутгаар нүүдэллэдэг. Гэвч дэд бүтцийн хөгжил, амьдрах орчны хуваагдал, бүтээн байгуулалтын өсөн нэмэгдэж буй нөлөө нь тэдний чөлөөтэй нүүдэллэх боломжид улам бүр аюул учруулж байна.

БОУАӨЯ-ны ТХГН-ийн Бодлогын газрын дарга Ц. Уранчимэг танилцуулгадаа хуланг хамгаалах, түүний ирээдүйг баталгаажуулахын тулд хамтын ажиллагааг бэхжүүлэхийн чухлыг онцлов.

WCS-ийн Олон улсын бодлого хариуцсан дэд ерөнхийлөгч, доктор Сьюзан Либерман Нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенц, CITES, Куньмин-Монреалийн дэлхийн биологийн олон янз байдлын хүрээ зэрэг хулан хамгаалахыг дэмжих олон улсын бодлогын баримт бичгүүдийг танилцууллаа. Тэрбээр олон улсын түвшинд хүлээсэн үүрэг амлалтыг ажил хэрэг болгох, хил дамнасан хамтын ажиллагаа, амьдрах орчны холбоос, газар ашиглалтын оновчтой төлөвлөлтийг сайжруулах шаардлагатайг тэмдэглээд, хуланг устаж алга болсны дараа сэргээн нутагшуулах биш, өнөөдөр хамгаалах нь чухлыг тодотголоо.

Энэ үеэр хулангийн нүүдэл, шилжилт хөдөлгөөний судалгааны үр дүн, амьдрах орчинд нь тулгарч буй аюул, анхааруулгыг танилцуулан, хэлэлцсэн юм. Мөн төмөр зам, авто зам, хилийн хашаа зэрэг дэд бүтэц нь зэрлэг амьтдын нүүдлийг хязгаарлаж буйг харуулж, Монгол Улсад зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийг хөгжүүлэх, төр, орон нутгийн иргэд болон хувийн хэвшилтэй хамтран ажиллаж буй ахиц дэвшлийг сонирхууллаа.

“Хулан хамгаалал: Ирээдүйн төлөө хамтдаа” хэлэлцүүлэгт БОУАӨЯ, WCS, Франкфуртын амьтан судлалын нийгэмлэг, WWF Монгол, Хомын талын БЦГ болон бусад байгаль хамгааллын байгууллагын төлөөлөл оролцож, бодлого, шинжлэх ухаан, олон улсын хамтын ажиллагаа, зэрлэг амьтдыг сэргээн нутагшуулах туршлагыг хулан хамгаалалд хэрхэн үр дүнтэй ашиглах талаар санал солилцжээ.

Манай улсад хулан хамгаалах өдрийг 2024 оны 10 дугаар сарын 25-нд албан ёсоор тэмдэглэж эхэлсэн. Энэ үндэсний санаачилгад тулгуурлан Монгол Улс болон түнш байгууллагууд энэ өдрийг Төв Азийн бусад улс оронд өргөн тэмдэглэдэг болгох, хулангийн ач холбогдлын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэх, урт хугацаанд хамгаалах ажлыг бэхжүүлэхийг зорьж байна.

Хэлэлцэх 24

24 сэтгэгдэл “Монгол Улс хулан хамгаалах туршлагаа дэлхийд танилцууллаа”-д
  1. Хулангийн 80 хувь нь Монголд байдаг нь үнэхээр гайхалтай. Энэ тоо баримт хэр найдвартай вэ?

  2. Ереван хотод болсон хурал дээр манай туршлагаа хуваалцсан нь зөв алхам. Дэлхий даяар энэ амьтныг хамгаалах ажилд Монгол тэргүүлэх ёстой.

  3. Great to see Mongolia sharing its expertise on wild ass conservation at the CBD COP. Protecting migratory species requires cross-border cooperation.

  4. Цэрэндолгор хэлэхдээ:

    Дэд бүтцийн хөгжил хулангийн нүүдэлд саад болж байна гэсэн нь үнэн. Төмөр зам, авто зам барихдаа зэрлэг амьтдын замыг бодолцох ёстой.

  5. Алтангэрэл хэлэхдээ:

    WCS-ийн оролцоо чухал. Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах нь үр дүнтэй.

  6. Интересно, как Монголия справляется с защитой кулана. Надеюсь, опыт будет полезен и другим странам.

  7. Эрдэнэбаяр хэлэхдээ:

    Хулан хамгаалах өдрийг албан ёсоор тэмдэглэж эхэлсэн нь сайн санаа. Төв Азийн бусад улсуудад ч энэ өдрийг түгээх хэрэгтэй.

  8. Сарангэрэл хэлэхдээ:

    90-91 мянган толгой гэдэг тоо их өндөр. Ямар судалгаагаар тооцоолсон бэ? Би эргэлзэж байна.

  9. Хил дамнасан хамтын ажиллагаа чухал. Орос, Хятадтай хамтарч ажиллахгүй бол хулангийн нүүдэл хязгаарлагдана.

  10. Болдбаатар хэлэхдээ:

    Сузан Либерманы хэлсэн үг зөв. Өнөөдөр хамгаалах нь сэргээн нутагшуулахаас илүү үр дүнтэй.

  11. Номин-Эрдэнэ хэлэхдээ:

    Франкфуртын амьтан судлалын нийгэмлэг ч оролцсон гэнэ. Тэдний туршлага манайд хэрэгтэй байх.

  12. Нэр нь хулан гэдэг амьтны нэртэй давхцаж байгаа нь сонин. Хамгаалах ажлыг дэмжиж байна! 😊

  13. Төмөрбаатар хэлэхдээ:

    Бэлчээрийн нөөц, усны асуудал хуланд нөлөөлж байна. Уур амьсгалын өөрчлөлт ч нэмэгдэнэ.

  14. Монгол Улс энэ чиглэлээр лидер байх боломжтой. Илүү идэвхтэй ажиллах хэрэгтэй.

  15. Хулангийн нүүдэл их зайтай. Зөвхөн Монголын нутаг дэвсгэрт биш, хөрш орнуудтай уялдаатай бодлого хэрэгтэй.

  16. Танилцуулга амжилттай болсон гэж найдаж байна. Дараагийн алхам юу вэ?

  17. Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтэц хөгжүүлэх гэсэн нь зөв. Гэхдээ хэрэгжүүлэлт хэр байгаа вэ?

  18. WWF Монгол ч оролцсон. Тэдний орон нутгийн ажил чухал.

  19. Куньмин-Монреалийн хүрээ баримт бичиг дурдсан нь зөв. Олон улсын үүргээ биелүүлэх хэрэгтэй.

  20. Хулан устаж алга болохоос өмнө хамгаалах нь илүү хялбар. Одоогийн ажлыг дэмжье.

  21. Хилийн хашаа, төмөр зам зэрэг саад болж байгааг анхаарах ёстой. Шийдэл олсон уу?

  22. Ерөнхийдөө сайн мэдээ. Монголын байгаль хамгаалал дэлхийд танигдаж байна.

  23. Цогтбаатар хэлэхдээ:

    Судалгааны үр дүнг илүү олон нийтэд түгээх хэрэгтэй. Хүмүүс мэдэхгүй байна.

  24. Хамтын ажиллагааг бэхжүүлэх гэсэн нь зөв. Гэхдээ санхүүжилт хаанаас гарах вэ?

Сэтгэгдэл үлдээх