Бельгид 7200 өндгөөр омлет хийжээ

Бельгийн Хаант Улсын Малмеди хотод болсон наадмын оролцогчид өчигдөр буюу мягмар гарагт 7200 ширхэг өндгөөр хийсэн асар том омлетоор ер бусын өглөөний цай бэлтгэжээ.

Энэ зуушийг ил гал дээрх дөрвөн метрийн өргөнтэй хайруулын таваг дээр бэлтгэж, гахайн утсан мах, ногоон ургамал, халуун ногоогоор амталсан байна.

Сайн дурынхан урт бариултай хусуураар омлетыг хутгаж, нутгийн иргэд болон жуулчдад тараан өгчээ. Энэхүү өвөрмөц хоол бол наадмын гол онцлох үйл явдал бөгөөд олон зуун зочин ширээ тойрон суудаг.

1996 онд анх зохион байгуулагдсан Асар том омлетийн наадам нь 30 жилийн турш жил бүр уламжлал болон явагдаж,  нутгийн иргэд ба жуулчдын сонирхлыг татсаар иржээ. Энэ жилийн хувьд тэгш ойн баяр гэдгээрээ онцлог байв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн